Удирдаач

ESTJ Зан чанар

Гүйцэтгэх ажилтан нь аливаа зүйлийг эсвэл хүмүүсийг удирдахад гайхалтай, давж гарах хэн ч байхгүй зохион байгуулагчид юм.

ESTJ хувь хүний төрөл (Гүйцэтгэгч)-ийг дүрсэлсэн үзэгдэл. Эмэгтэй ESTJ нь офисын орчны төвд итгэлтэйгээр зогсож, ширээний ард сууж буй гурван ажилтнаараа хүрээлүүлжээ. ESTJ нь үр ашиг, цагийн менежментэд анхаарал хандуулдгийг бэлгэдсэн секундомер барьж байна. Ажилтнууд нь ESTJ-ийн удирдамжид анхаарал хандуулж буйг илтгэсэн сэрэмжтэй илэрхийлэлтэй байна. Ширээнүүд нь ESTJ-ийн удирдлагын хэв маягийн бүтэцтэй, зохион байгуулалттай шинж чанарыг тусгасан эгнээгээр цэгцтэй байрлуулжээ.
E Экстраверт S Ажигч T Бодлоготой J Цэгцтэй

Удирдаач

Сайн зохион байгуулалт бол бүх зүйлсийн суурь нь юм.

Edmund Burke

ESTJ зан чанартай хүмүүс (Удирдаач) бол уламжлал болон дэг журмыг төлөөлөгчид бөгөөд зөв, буруу, нийгмийн хэм хэмжээний талаарх ойлголтоо ашиглан гэр бүл, нийгмийг нэгтгэдэг. Шударга, хичээл зүтгэлтэй байдлыг эрхэмлэдэг учраас тэдний зөвлөх, удирдах чадвар, төлөвлөгөөгөө үр дүнтэй гаргаж, биелүүлэх чадварыг нь үнэлдэг. Тэд хэцүү замаар ч гэсэн өөрсдөө манлайлан явахдаа баяртай байдаг бөгөөд хүнд хэцүү үед ч бууж өгдөггүй.

ESTJ зан чанартнууд бол үлгэр жишээ иргэний сонгодог төлөөлөл юм: тэд хөршүүддээ туслаж, хууль дүрмийг сахиж, өөрсдийн нандигнан хүндэтгэдэг нийгэмлэг, байгууллагуудад хүн бүр оролцоход анхаардаг.
ESTJ Зан чанар (Удирдаач)

Үлгэрлэн манлайлалт

ESTJ зан чанартай хүмүүс хуулиа сахиж, үнэнч хөдөлмөрийг үнэт зүйлсийнхээ эхэнд тавьдаг жинхэнэ үлгэр жишээ иргэд байж чаддаг. Хулгай, залилан мэхлэлт, залхуурал зэрэг зүйлсийг огтхон ч тэвчдэггүй, учир нь зөвхөн шударга, шаргуу хөдөлмөр л нийгмийн амжилтын үндэс гэж итгэдэг.

Энэ зан чанартай хүмүүс аливааг бодитоор авч үзэх ба амьдралаа баталгаатай, шалгагдсан туршлагууд дээр үндэслэн жолооддог. Тэд мэдлэг, туршлагадаа бат итгэдэг тул өөрийн баримталсан зарчим, үнэн зөв гэж үзсэн зүйлдээ хатуу зогсож чаддаг. Нэгэнт зорилгодоо хүрэхийг хүссэн л бол ESTJ зан чанартнууд алхам тутамдаа нарийн тооцоо хийж, явцын дунд бүх деталь, төлөвлөгөөг сайжруулж чаддаг учир хамгийн төвөгтэй ажлыг ч энгийн бөгөөд хүртээмжтэй болгодог.

ESTJ зан чанартай хүмүүс эхэлсэн ажлаа үргэлж дуусгадагтаа бахархдаг тууштай хүмүүс бөгөөд энэ нь тэднийг найдвартай, итгэл даах болгодог.

ESTJ зан чанартай хүмүүс ганцаараа ажилладаггүй бөгөөд бусад хүмүүс ч гэсэн тэдэн шиг найдвартай, ажлын ёс зүйтэй байхыг хүсдэг. Энэ төрлийн хүмүүс амлалтаа заавал биелүүлдэг ба хэрэв тэдний хамтрагч эсвэл доод ажилтан нь чадваргүй, залхуу, эсвэл бүр худлаа хэлдэг бол ESTJ зан чанартнууд тэдэнд илэн далангүй, шулуухан дургүйцлээ илэрхийлэхээс буцдаггүй. Үүнээс нь болж тэднийг хатуу, уян хатан бус мэтээр ойлгож болох ч энэ нь ESTJ зан чанартай хүмүүсийн дур зоргоороо зөрүүд зангаас биш харин үнэнч шударга, хичээл зүтгэлтэй байдлыг нийгмийг хөдөлгөгч гол хүчин зүйл гэж бат итгэдгээс нь улбаатай.

Илүү өргөн хариуцлага

ESTJ зан чанартай хүмүүсийн гол сорилт бол хүн бүр адил замыг сонгож, эсвэл яг ижил арга замаар хувь нэмрээ оруулдаггүй гэдгийг ойлгох явдал юм. Жинхэнэ удирдагч гэж хувь хүний нөөц бололцоог ч, нийт хамт олны чадварыг ч тэнцвэртэй ашиглаж, хүн бүрийн хувь нэмрийг үнэлдэг хүнийг хэлнэ. Ингэснээр ESTJ зан чанартнууд бүх баримтыг бодолцон, хүн бүрт үр өгөөжтэй байдлаар нэгтгэн удирдаж чадна.